МОНГОЛ

Эрдэнэт Тунгаах Сан (Settling Tanks)

Сангуудыг засварлаж, сэргээж, бүрмөсөн усны нэвчилтээс хамгаалахын тулд Xypex-ийн бүтээгдэхүүний системийг ашигласан бөгөөд үүнд Megamix II, Patch’n Plug, Xypex Concentrate болон Xypex Modified орно.Эхлээд урьд нь хэрэглэсэн боловч эвдэрсэн 200 гаруй тонн засварын материалыг зайлуулсан. Хагарал болон бусад согогийг Xypex Patch’n Plug болон Xypex Concentrate ашиглан засварласан.
 

Зайпексийн Монгол дах албан ёсны төлөөгчийн хуудсанд тавтай морилно уу

Энэ хуудсаар дамжуулан та Зайпексийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдвэрлэсэн орон нутгийн төсөл, ажил гүйцэтгэл бусад борлуулалт болон бүтээгдэхүүний талаарх асуулт болон хүсэлтийг хүргүүлэх боломжтой. Хэрэв та Зайпексийн үндсэн сайт руу орох хүсэлтэй бол www.xypex.com орно уу.

Бетоны дотоод сүвэрхэг бүтцийг талст ургуулах замаар битүүлэх, үүгээрээ бетоноор нэвчих усны хэмжээг бүрэн зогсоох, чийг болон бусад химийн элементүүдийн нэвчилтээс хамгаалах сэргийлэх үйлчилгээтэй Зайпекс Химийн Корпорацийн өмчлөх эрхтэй өндөр технологийн бүтээгдэхүүнийг Монголд албан ёсны худалдаалах эрхтэйгээр борлуулж байна. Зайпексийн Талсжуулалтын Технологи нь дэлхийн 110 – аад орны судалгаа шинжилгээний газруудаар шалгагдан туршилт судалгаанд хамрагдсан ба иргэний ба үйлдвэрлэлийн барилга байгууламжийн бетон болон төмөрбетон хийц эдлэлийг ус чийг, химийн элементийн нэвчилтээс хамгаалах, тэдгээрийн насжилтийг уртасгах дэвшилтэд технологи болсоор 55 өөд жил болж байна.