Түгээмэл Асуултууд
Зайпексын талаар түгээмэл асуудаг асуултуудын хариултыг авна уу, энэ дунд хэрхэн ашиглах, барааны талаар, талстжилтат технологи болон бусад зүйлсийн талаар байгаа.
Болно.Зайпекс нь бетоны гадаргууд наалдахаас нөлөө нь хамаардаггүй, харин бетоны массын нэгэн хэсэг нь болдог учраас бетоны аль ч талаас (сөрөг эсвэл эерэг талаас)онц ноцтой гидростатик даралтад тэвчээртэй байдаг. АНУ Зэвсэгт хүчний Инженерчлэлийн Салааны CRD C-48 “Бетоны ус үл нэвчилт” чигээр бие даасан лабораторийн явуулсан туршилтууд Зайпекс ашигласан бетон нь 405 фүүт (123.4 м)шууд даралтад (175 пси/1.2 МПа)буюу туршилтын төхөөрөмжийн дээд хязгаарт тэсвэртэй болохыг баталсан.
Зайпексын түгээмэл хэрэглээ дунд ус хадгалах сав, газар доорх зоорь, траншейн нүх, бетонон хоолой, фундамент, усан сан, авто зогсоолын байгууламж болон газар доорх байгууламж ордог.
Тийм.Зайпекс нь өөрийн онцгой талстжилтат ус үл нэвтрүүлэх технологио ашиглан цуурал дундуур урсах усыг тогтоох, асууладтай барилгын залгаас болон бусад гажиг засахад ашиглагддаг. Тэлэлтийн залгаас болон байнгын хөдөлгөөнт цууралтын нөхцөлд уян хатан битүүмжлэгч ашиглах нь зүүтэй.
Үгүй ээ. Зайпексын бүтцэд хувирамтгай органик нийлмэл(VOCs) байдаггүй бөгөөдхаалттай орчинд аюулгүй ашиглаж болно. Зайпекс нь Дэлхий даяар олон тооны эрүүл мэнд болон усны эрх мэдэл бүхий газруудаар ундны ус болон хүнс хадгалдаг байгууламжид ашиглагдахаар зөвшөөрөгдсөн билээ. Эдгээрээс дурдвал:
- НСФ Интернейшнл
- Щвейцар Улсын Эрүүл Мэндийн Яам
- Японы Хүнсний Судалгааны Лаборатори
- Нэгдсэн Вант Улсын Ундны Усны Мэргэжлийн Хяналт
- Австралийн Усны Чанарын төв
- Сингапурын Стандарт болон Аж Ахуйн Судалгааны Институт
- Францын Ус Удирдах Судалгааны Төв
- Бүгд Найрамдах Чех улсын Эрүүл мэндийн Институт болон Ундны Усны Төв
Зайпекс Талстжилтат Технологи гурван хэлбэрээр байгаа:
- Түрхлэгт систем (Зайпекс Концентрат ба Модифайд) шинэ болон аль хэдийн барьсан бүтээмжид зориулсан.
- Бетоны нэмэлт бодис(Зайпекс Адмикс Си-цуврал)бетоноо зуурах мөчид нэмэхэд зориулсан.
- Энэ гурван боломж нь үнэ цэнэ, инженерчлэлийн үйл явцад ашигтай бөгөөд, барилгын цагийн хуваарид уян хатан чанар нэмнэ.
ASTM C 267 “Бетоны химийн дархлаа” стандартаар явуулсан бие даасан туршилтын дагуу Зайпексээр зассан бетонд ихэнх идэвхит химийн бодис нөлөөлдөггүй, энэ тоонд хөнгөн хүчлүүд, уусгагчид, хлоридууд болон идэгч бодисууд орно. Зайпекс нь pH-ээс хамааралтай (бодисоос хамааралгүй)учраас бетоныг байнгын орчинд 3.0 аас 11.0 pHхэмжээтэй бодисоос, тогтмол хүрэлттэй 2.0 оос 12.0 pH хэмжээтэй бодисоос хамгаална.
Зайпекс ус үл нэвтрүүлэх систем нь бусад системээс ялгаатай нь бетонын бүтцийн нэгэн хэсэг нь болдог. Түүний онцгой дендрит талстат бүтэц нь энгийн нөхцөлд устахгүй бөгөөд, талстжилтын үйл явц ус байх нөхцөлд ахин идэвхжинэ.
Зайпекс талстжилтат бетонд ус үл нэвтрүүлэх, хамгаалах систем нь энгийн хаалтат бүтээгдэхүүнээс (бүрхэвч, цементэн түрхлэг г.м.)томоохон ялгаатай:
- Зайпекс нь бетоны бүтцэд нүхшил болон хоолойнд гүн нэвчиж талстат бүтэц үүсгэж, ус болон идэвхит химийн бодис нэвтрэхээс сэргийлдэг. Харин хаалтын төрлийн бүтээгдэхүүн ердөө бетоны гадаргуун дээр л нөлөөлдөг.
- Зайпекс 0.4 мм (1/64”)хүртэл нарийн цууралтыг битүүлдэг.
- Зайпексэд бүрхэвчид тохиолддог муудах асуудлууд тохиолддоггүй.
- Зайпекс нь үүрдийн шийдэл байхаар зохиогдсон бөгөөд ус байх нөхцөлд ахин идэвхждэг.
Бетоны гадаргуун дээр анх эхэлдэг Зайпексын урвалууд бетоны гүнрүү үргэлжилдэг. Олон нөхцөл байдал бетон доторх талстжилтын гүн болон хэрд нөлөөлдөг. Эдгээр нөхцөл байдлын зарим нь: Зайпекс давхаргын тоо, бетоны хольцын загвар, нягтшил, нүхшил, цементийн агууламж, чийг болон халуун нөлөөлсөн эсэх. Бие даасан туршилтууд Зайпексын талстат бүтцийн нэвчилтийг газар дээрээ барьсан бетонон блоконд 30 см (ойролцоогоор 12 инч)гэж тогтоосон байна. Энэ туршилтын бетоны дээж нь дээд гадаргуундаа Зайпекс концентрат түрхүүлсэн бөгөөд, судалгааны лабораторийн гадаа агаарын температурт 12 сар байсан.
Хамгаална. Ус, давстай ус, бохир ус болон ихэнх химийн бодисын нэвчилтыг зогсоосноор Зайпекс нь бататгах ган төмрийг исэлт болон өгөршлөөс хамгаалдаг.
Хамгаална. Бетонд ус нэвчихээс сэргийлснээр Зайпекс нь бетоныг олон удаа давтан хөлдөж гэсэх үйл явцад гардаг гэмтлээс хамгаалдаг.
Үгүй. Зайпекс талстжилтат бүтэц нь бетоны бүтцийн нэг хэсэг болдог бөгөөд бетонд ямарваа муу нөлөө үзүүлдэггүй. Харин ч бие даасан лабораторийн туршилтууд ихэнх нөхцөлд Зайпекс нь бетонон байгууламжийн бат бөх болон тэсвэрийг сайжруулдаг болохыг тогтоосон.
Зайпекс нь өөрөө бетоны бүтцийн нэгэн хэсэг нь болдог.Энгийн хаалт бараанууд нь эсрэгээрээ зөвхөн бетоны гадаргуу дээр нөлөөлдөг бөгөөд орчин тойронд үрэгдэж, гидростатик даралт, цооролт, салалт, химийн үрэгдэл болон дүүргэлтийн гэмтэл авах эрсдэлтэй. Зайпекс нь эдгээр асуудлыг шийдэх зорилгоор бүтээгдсэн юм. Зайпексын томъёо нь бетоны байгалийн шинж дээр нь суурилсан юм – бетон нь сүвэрхэг бөгөөд химийн бүтэцтэй. Чийгийг өдөөгч болгон ашиглаж, Зайпексийн бодис нь цементын усжилттай урвалд орж, бетоны бүтцийн нүх, сүв, хоолойн дотор усанд үл уусах бодис үүсгэдэг. Энэ дотоод байршлаасаа, Зайпекс нь бетоныг ус болон бусад шингэн аль ч зүгээс нэвчүүлдэггүй болгодог бөгөөд энгийн хаалтын асуудлыг шийдэж, бетоны бүтцийг илүү чанартай, илүү бат бөх болгодог юм.